Гадаад баталгаа:

Гадаад баталгааг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр, гадаад худалдаа, дэд бүтцийн төслүүд зэрэг бизнесийн олон салбаруудад түгээмэл хэрэглэдэг. Гадаад баталгаа нь гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд хохирол учруулах эрсдэлээс сэргийлж өгдөг. Бид харилцагчийн хүсэлтээр дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Гадаад баталгаа гаргах (эх үүсвэртэй, эх үүсвэргүй)
  • Гадаад баталгаа хүлээн авах
  • Эх үүсвэргүй гадаад баталгааны шугам

Баталгааг ямар тохиолдолд хэрэглэх вэ?

  • TRUST - Талуудын хооронд харилцан итгэлцэл бий болгож, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах
  • INITIAL TRADE - Гадаад худалдааг анх удаа хийх бол
  • PROPOSAL – Бизнесийн түншээс санал болгосон
  • BANK B/G LINE – Банкнаас санал болгосон эсвэл баталгааны шугамтай гэх мэт.

Гадаад худалдаанд нийтлэг ашигладаг баталгааг худалдааны циклээр харуулбал:


Давуу талууд:

  • Гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулна.
  • Хэлэлцээр хийх боломжийг нэмэгдүүлнэ.
  • Гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй бол нөхөн төлбөр хийнэ.
  • Баримтын шаардлага бага.

Гадаад баталгааны цикл:



Үйлчилгээний нөхцөл:

Гадаад баталгаа гаргах
Шимтгэл, хураамж
Эх үүсвэртэй гадаад баталгаа гаргах
50 ам.доллар
Эх үүсвэргүй гадаад баталгаа гаргахНээх0.1% (min 50 ам.доллар, max 250 ам.доллар)
Эрсдэлийн хүү
1%-5% (жилийн)
Баталгааны нэхэмжлэл төлөх
50 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр авах шимтгэлүүд:
Өөрчлөлт оруулах40 ам.доллар
Цуцлах50 ам.доллар
Лавлагаа илгээх10 ам.доллар
Жич: Хэрэв гадаад баталгаа гаргахад баталгааг хүлээн авагч нь бусад банкны шимтгэл, зардлыг төлөөгүй бол баталгаа гаргуулагчаас суутган авна.


гадаад баталгаа хүлээн авах
Шимтгэл, хураамж
Гадаад баталгааг хүлээн авсныг мэдэгдэх
20 ам.доллар
Төлбөрийн нэхэмжлэл илгээх
50 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр авах шимтгэлүүд:
Өөрчлөлт оруулсныг мэдэгдэх
10 ам.доллар
Цуцлах
25 ам.доллар
Лавлагаа илгээх
10 ам.доллар
Жич: Буухиа шуудангийн зардлыг харилцагч хариуцна.






Бүрдүүлэх материал:

  • Баталгаа нээлгэх хүсэлт /Татах/;
  • Гэрээ хэлцэл;
  • Эх үүсвэргүй баталгаа нээлгэх бол зээлийн материалыг нэмж бүрдүүлнэ.
{{ suggestedServices[selectedSuggested]['link_text'] }}
{{ services[selectedService]['link_text'] }}

Хайх зүйлээ бичнэ үү