Танилцуулга

Чингис Хаан Банк нь 2001 онд Монгол улсын хамгийн анхны 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай банк болон байгуулагдаж, 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулагчтай банк болон өөрчлөгдөн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж Улаанбаатар, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг нийгмийн хөгжлийн ач холбогдол бүхий аймгуудад салбар, нэгжээ байгуулан банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагч нартаа хүргэж, санхүүгийн зуучлалын үүргээ биелүүлж байна.


32.1 тэрбум татвар

733.5 тэрбум Хөрөнгө оруулалт

13000  Ажлын байр


Бид аж үйлдвэр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийн зэрэгцээ байгууллагын банк, хувийн банкны цогц үйлчилгээг харилцагчдынхаа хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахим банкны үйлчилгээтэй хослуулан хүргэж байна.

Чингис Хаан Банк нь Монгол улсын Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны 375 тоот тушаалаар батлагдсан “Банк түүний нэгж байгуулах зөвшөөрлийн журам”-ыг үндэслэн Чингис Хаан оноосон нэр бүхий банк байгуулах Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн гэрчилгээтэй болно.


УРИА

Ирээдүйд хөрөнгө оруулагч.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Чингис хаан банк нь санхүүгийн зах зээлд мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж, шилдэг технологид суурилсан хамгийн хялбар үйлчилгээтэй, хамгийн найдвартай банк байхыг эрмэлзэнэ.

ЧИНГИС ХААН БАНК ДАРААХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА. ҮҮНД:




Харилцагч банкууд

Чингис Хаан Банк нь ОХУ-ын ОАО Россельхоз банк, ТрансКапитал банк, Сбербанк, зэрэг банкуудтай гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, валютын арилжаа, банк хоорондын зээл, хадгаламж зэрэг чиглэлээр түншийн харилцаатай ажиллаж рубль, долларын арилжааг тогтмол хийсээр ирсэн.



Мөн БНХАУ-ын томоохон банкуудтай хоёр орны бизнесийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор худалдааны санхүүжилтээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал Bank of Inner Mongolia, Bank of China, Industrial and Commercial Bank of China, China Constuction Bank-ны Төв болон Өвөр Монгол дахь салбаруудад байрлах юань, долларын дансаараа дамжуулан гадаад төлбөр тооцоо, юань долларын арилжааг найдвартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэдэг.

Дэлгэрэнгүй

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон зарууд

Аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл

Хайх зүйлээ бичнэ үү