Гадаад гуйвуулга хүлээн авах

Та дэлхийн аль ч өнцөг булангаас EUR, USD, RUB, CNY-г манай корреспондент банкуудаар дамжуулан хүлээж авах боломжтой. Мөнгө хүлээн авахын тулд манай корреспондент банкны хаягийг төлбөр гуйвуулагчдаа явуулах шаардлагатай тул харгалзах валют дээр дарж, мэдээллийг хэвлэж авна уу.

Та заавал Чингис Хаан банкны данстай байх шаардлагатай ба хүлээн авагчийн мэдээллийг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу:

  • Beneficiary’s Name: мөрөнд төлбөр хүлээн авах дансны нэрийг /овог нэр, байгууллагын нэр/ латин үсгээр, төлбөр хүлээн авагч нь данс эзэмшдэггүй бол мөн хүлээн авагчийн овог, нэрийг латин үсгээр бичнэ.
  • Account Number: мөрөнд төлбөр хүлээн авагчийн манай банкин дахь харилцах дансны дугаар, дансгүй бол регистрийн дугаарыг /ID No.UB1234567, No.MN12345678 гэх мэт/ бичнэ үү.

Евро (EUR) хүлээн  авах бол [ энд дарж ] хаягийг авна уу,

Юань (CNY) хүлээн авах бол [ энд дарж ] хаягийг авна уу,

Рубль (RUB) хүлээн авах бол [ энд дарж ] хаягийг авна уу,

Иен (JPY) хүлээн авах бол [ энд дарж ] хаягийг авна уу,

Та БНХАУ-с ам.доллар (USD) хүлээн  авах бол [ энд дарж ] хаягийг авна уу,

Та БНСУ-с ам.доллар (USD) хүлээн авах бол [ энд дарж] хаягийг авна уу

Бусад улсаас ам.доллар (USD) хүлээн авах бол [ энд дарж ] хаягийг авна уу,


Гадаад гуйвуулга илгээх

Таны гадаад төлбөр тооцоог доорх үндсэн валютаар хийх боломжтой. Үүнд: USD, EUR, RUB, CNY.  Мөн дараах валютуудыг төгрөг, ам.долларын эсрэг хөрвүүлж гадаад гуйвуулга хийнэ. Үүнд: GBP, AUD, CAD, KRW.

Түүнчлэн та манай интернэт банкны үйлчилгээг ашиглан гадаад гуйвуулгаа цаг заваа хэмнэн богино хугацаанд илгээх боломжтой. 

Тавигдах шаардлага:

  • Гуйвуулагчаас өгсөн буруу ташаа мэдээллээс гарч болох хохирлыг банк хариуцахгүй;
  • Харилцагч нь гадаад гуйвуулгын төлбөрийн даалгавар дээрх шаардлагатай бүх мэдээллийг бөглөх бөгөөд том үсгээр тод, гаргацтай, дармалдаж бичнэ.

Гадаад гуйвуулга хийхдээ анхаарах зүйлс

Гадаад гуйвуулгын маягт бөглөхдөө төлбөр шилжүүлэгч болон хүлээн авагчийн бүтэн нэр, албан ёсны хаяг /хувь хүн бол овог, нэр, утас, оршин суугаа хаяг/-ийг тодорхой бичих зайлшгүй шаардлагатайг анхаарна уу. Эдгээр мэдээллийг Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг хууль, тогтоомжийн дагуу шаарддаг болно.

Европын холбооны улсууд руу EUR шилжүүлж байгаа тохиолдолд хүлээн авагчийн IBAN (International bank account number) дугаарыг бичих шаардлагатай.

Рублийн гуйвуулга

Рубль шилжүүлэхэд анхаарах зүйлс:

  • БИК код – Хүлээн авагч банкны код (9 оронтой);
  • Хүлээн авагчийн дансны дугаар (20 оронтой);
  • INN дугаар – Татвар төлөгчийн дугаар;
  • {VO} код буюу төлбөрийн зориулалтыг гүйлгээний төрлөөр ангилсан 5 оронтой код;

Хятадын Юанийн гуйвуулга

Чингис Хаан Банк нь Хятадын томоохон банкуудтай корреспондент харилцаатай бөгөөд Таны гүйлгээг хамгийн түргэн шуурхай, найдвартай хийж гүйцэтгэх болно.

Юань шилжүүлэхэд анхаарах зүйлс

  • Хүлээн авагчийн банк, салбарын хаяг, хүлээн авагчийн нэрийн хятад ханзыг хавсаргах;
  • Хүлээн авагч нь хувь хүн бол 18 оронтой пасспортын дугаар/ID болон утасны дугаар, байгууллага бол утасны дугаарыг бичнэ үү;
{{ suggestedServices[selectedSuggested]['link_text'] }}
{{ services[selectedService]['link_text'] }}

Хайх зүйлээ бичнэ үү