Аккредитив:

Аккредитив нь гадаад худалдааны практикт хэрэглэгддэг уламжлалт төлбөр тооцооны нэг бөгөөд худалдагч, худалдан авагч талуудын хооронд байгуулсан худалдааны гэрээний үүргийн биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой. Бид харилцагчийн хүсэлтээр дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Импортын аккредитив (эх үүсвэртэй, эх үүсвэргүй)
  • Импортын эх үүсвэргүй аккредитивын шугам 
  • Экспортын аккредитив

Аккредитивыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?

  • TRUST - Талуудын хооронд харилцан итгэлцэл бий болгох;
  • INITIAL TRADE - Гадаад худалдааг анх удаа хийх бол;
  • PROPOSAL - Худалдааны түншээс санал болгосон;
  • BANK L/C LINE - Банкнаас санал болгосон эсвэл аккредитивын шугамтай гэх мэт.

Аккредитивыг гадаад худалдааны циклээр харуулбал:

Гадаад худалдаанд оролцогч талууд бие биенээсээ алс зайд орших тул барааг ачуулах ба төлбөрийг хийх үйл ажиллагааг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүй юм. Тиймээс энэ хоёр үйл ажиллагаа цаг хугацааны хувьд аль нэг нь түрүүлэх байдалтай явагддаг. Аккредитив нь талуудад өөр хоорондоо хүлээсэн үүргийн биелэлтийг харилцан хянах боломжийг өгдөг онцлогтой. Иймд Харилцагч Та бидэнд хандан аккредитивын үйлчилгээг авч, хоёр талд харилцан ашигтай, давуу талтай аккредитивын нөхцөлүүдийг тохирох боломжтой. 


Давуу талууд:

  • Төлбөр тооцоо + Баталгаа + Хямд санхүүжилт хосолсон үйлчилгээ.
  • Гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулж, хэлэлцээр хийх боломжийг нэмэгдүүлнэ.
  • Талууд төлбөрийн уян хатан нөхцөл тогтоох боломжтой.
  • Банкнуудаар дамжуулан худалдаанд оролцогч талууд харилцан нэгнийхээ гэрээгээр хүлээсэн үүргийг хянах боломжоор хангадаг.

Аккредитивын цикл:



Үйлчилгээний нөхцөл:

Импортын аккредитивШимтгэл, хураамж
Эх үүсвэртэй аккредитив нээх50 ам.доллар (нэг удаа)
Эх үүсвэргүй аккредитив нээхНээх0.1% (min 50 ам.доллар, max 250 ам.доллар)
Эрсдэлийн хүү
1%-5% (жилийн)
Төлбөр гүйцэтгэх бүрт20 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр авах шимтгэлүүд:
Өөрчлөлт оруулах40 ам.доллар
Цуцлах50 ам.доллар
Лавлагаа илгээх10 ам.доллар
Жич: Хэрэв импортын аккредитивд аккредитив хүлээн авагч нь бусад банкны шимтгэл, зардлыг төлөөгүй бол аккредитив нээлгэгчээс суутган авна.


Экспортын аккредитивШимтгэл, хураамж
Аккредитив хүлээн авсныг мэдэгдэх
20 ам.доллар
Баримт илгээж, төлбөр нэхэмжлэх
50 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр авах шимтгэлүүд:
Өөрчлөлт оруулсныг мэдэгдэх
10 ам.доллар
Цуцлах
25 ам.доллар
Лавлагаа илгээх
10 ам.доллар
Жич: Буухиа шуудангийн зардлыг харилцагч хариуцна.



Бүрдүүлэх материал:

  • Аккредитив нээлгэх хүсэлт /Татах/ ;
  • Худалдааны гэрээ хэлцэл /нэхэмжлэл/;
  • Эх үүсвэргүй аккредитив нээлгэх бол зээлийн материалыг нэмж бүрдүүлнэ.
{{ suggestedServices[selectedSuggested]['link_text'] }}
{{ services[selectedService]['link_text'] }}

Хайх зүйлээ бичнэ үү