Q-Pay үйлчилгээ нэвтэрлээ

Q-Pay үйлчилгээ гэдэг нь дансны болон гүйлгээний мэдээллийг зурган код буюу QR хэлбэрт хөрвүүлж хялбар, шуурхай байдлаар төлбөр тооцоо хийх, мэдээлэл дамжуулах шийдэл юм. Мөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх үйлчилгээг QPay ашиглан хийх боломжийг “ЧИНГИС ХААН БАНК” нийт харилцагч нартаа олгож байна. 

Q-Pay үйлчилгээний боломжууд: 

  1. QR код уншуулах
  2. Бусдын данс руу мөнгө шилжүүлэх;
  3. Ирсэн нэхэмжлэх, хэрэглээний төлбөр төлөх;
  4. Худалдан авалтын төлбөр төлөх, тооцоо хийх;
  5. Өөрийн дансанд QR код үүсгэх
  6. Мөнгө хүлээн авах;
  7. Нэхэмжлэх илгээх;
  8. Бусад
  9. Гүйлгээний хуулга харах;
  10. Төлсөн төлбөрийг цаашид өөр дээрээ хүлээн авахаар тохируулах;
  11. Худалдан авсан бараа үйлчилгээний НӨАТ-н баримтыг автоматаар бүртгүүлэх.

Q-pay үйлчилгээний нөхцөл:

Q-Pay үйлчилгээг ашиглан Чингис Хаан Банкны данс хооронд шилжүүлэг хийхэд 100 төгрөг, банк хоорондын шилжүүлэг хийхэд 300 төгрөгийн шимтгэлтэй.

Q-Pay үйлчилгээг хэрхэн авах вэ?

  • Та Чингис Хаан Банкны цахим банкны хэрэглэгч бол “Ckbank” аппликейшнээ “UPDATE” хийснээр QPay үйлчилгээг шууд ашиглах боломжтой;
  • Хэрэв та цахим банкны хэрэглэгч биш бол Чингис Хаан Банкны өөрт ойр салбарт ирж хүсэлт бөглөн цахим банкны хэрэглэгч болох боломжтой;

QPay үйлчилгээг ашиглах гарын авлагатай [ Энд ] дарж танилцана уу.

Other information

Chinggis Khaan Bank to support “The Mongolian International Steppe Marathon-2018”

2018.10.22

Chinggis Khaan Bank is to organize “The Mongolian International Steppe Marathon 2018” on 19th August 2018 together with the representative office of Japan’s Showa Holdings Group in Mongolia.

Read more

Achilles Mongolia: Hope & Possibility Marathon-2017

2018.09.24

Chinggis Khaan Bank has sponsored public marathon Belief, Hope, Opportunity- Ulaanbaatar 2017

Read more

Special term mortgage loan (6%-8%)

2018.09.24

“KHAN HILLS” Residence apartment project is implemented by “Mogul Ibiz” LLC since 2014

Read more

Type search keyword