Санхүү хариуцсан захирлын харъяа нэгжүүд нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, НББ-ийн олон улсын стандартад нийцүүлэн банкны НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хөтлөх, сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлан бүртгэлийн системийг боловсронгуй болгох, нэгжийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах ажлыг хариуцдаг.

Тус нэгжүүд нь банкны удирдлага болон бүх шатны хэрэглэгчийг мэдээллээр хангах, Монголбанкнаас тогтоосон банкны шалгуур үзүүлэлтийн зохистой харьцааг хангах, санхүүгийн чадварыг өсгөхөд чиглэсэн санхүүгийн бодлого боловсруулах, банкны үйл ажиллагааны зардлыг хянаж, хуваарилах, банкны зардлын төсвийг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн банкны сар, улирал, жилийн санхүүгийн тайлан балансыг хөтөлж, Монголбанк, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуулийн хугацаанд хүргүүлж, тогстон хугацаанд хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулж, баталгаажуулах үүргийг гүйцэтгэж байна.

Хайх зүйлээ бичнэ үү