Хувь хүний мэдээллийн нууцлал

Банк нь таны хувийн мэдээллийг Монгол Улсын “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн дагуу зохистойгоор ашиглах үүрэгтэй. Иймд таны мэдээллийг авахдаа зөвхөн хуульд заасан зорилгоор, таны зөвшөөрлийн дагуу ашиглах болно. 

Хүний хувийн мэдээлэлд дараах мэдээлэл хамаарна:

  • Эцэг эхийн болон өөрийн нэр
  • Төрсөн огноо, газар
  • Оршин суугаа хаяг
  • Иргэний бүртгэлийн дугаар
  • Хөрөнгө, боловсролын талаарх мэдээлэл
  • Цахим шуудан, утасны дугаар

Хүний эмзэг мэдээлэлд дараах мэдээлэл хамаарна:

  • Үндэс угсаа, шашин шүтлэг
  • Эрүүл мэндийн байдал
  • Захидал харилцаа
  • Генетик болон биометрик мэдээлэл
  • Ял эдэлж байгаа эсэх, ял шийтгүүлж байсан эсэх
  • Бэлгийн болон хүйсийн чиг хандлага
  • Тоон гарын үсгийн хувийн түлхүүр

Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.

  1. Хувийн мэдээллээ цахим орчинд олон нийтэд задруулахгүй байх.
  2. Найдвартай, баталгаатай вебсайтад бүртгэл үүсгэж, баталгаагүй вебсайтаас татгалзах.
  3. Бараа захиалах болон цахим худалдан авалт хийхдээ хувийн мэдээллээ коммент хэсэгт үлдээхгүй байх.
  4. Цахим бүртгэлдээ хүчирхэг нууц үг ашиглаж, 2 шатлалт баталгаажуулалт (2FA) идэвхжүүлэх.
  5. Цахим орчинд хуваалцаж буй мэдээллээ сайтар хянаж, зөвхөн шаардлагатай тохиолдолд мэдээллээ бусдад дамжуулах.

Таны хувийн мэдээлэл бидний хувьд үнэ цэнэтэй. Тиймээс та өөрийн мэдээллийг хамгаалах эрхээ эдэлж, аюулгүй байдалдаа анхаарал хандуулна уу.


Other information

Attention to the esteemed Customers!

2020.08.13

attention-to-the-esteemed-customers

Read more

Attention to the esteemed Customers!

2020.05.08

attention-to-the-esteemed-customers

Read more

Type search keyword