Чингис Хаан Банк "ХУР" системд нэгдлээ

Чингис Хаан Банк Үндэсний дата төвтэй гэрээ байгуулсны хүрээнд харилцагчийн бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлэх "ХУР" системийг нэвтрүүллээ.Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хялбарчилж, илүү хүртээмжтэй болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг энэ оны эхнээс нэвтрүүлээд байгаа билээ.

Эрхэм харилцагч та банкны үйлчилгээ, шаардлагатай бичиг баримтуудын мэдээлэл, лавлагааг "ХУРУУНЫ ХЭЭ" уншуулан мэдээлэл солилцооны "ХУР" системээр дамжуулан банкан дээрээс шууд баталгаажуулан цахим хэлбэрээр бүрдүүлэх боломжтой боллоо. "ХУР" системээс харилцагчийн мэдээлэл, лавлагааг авснаар харилцах хадгаламжийн данс нээх, төлбөрийн карт захиалах, гадаад төлбөр тооцоо хийх, дансны хуулга авах зэрэг банкны үйлчилгээ болон зээлийн үйл ажиллагааг хялбаршуулж, харилцагчид илүү хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж олгож байгаагаараа давуу талтай юм. Тухайлбал:

  • Иргэний үнэмлэхний лавлагаа;
  • Иргэний гэрлэлтийн лавлагаа;
  • Хаягийн тодорхойлолтын лавлагаа;
  • Төрсний гэрчилгээний лавлагаа;
  • Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа;
  • Үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй дэлгэрэнгүй лавлагаа;
  • Хуулийн этгээдийн лавлагаа;
  • Иргэний тээврийн хэрэгслийн лавлагаа;
  • Иргэний нийгмийн даатгалын лавлагаа.....гэх мэт

"Ирээдүйд Хөрөнгө Оруулагч"

"Чингис Хаан Банк"

Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү