ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ!

Эрхэм харилцагч таныг аливаа эрсдэлээс хамгаалах, учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор банк харилцагчийнхаа мэдээллийг 2 жил тутамд шинэчлэн баталгаажуулдаг билээ. Чингис хаан банк нь дээрх ажлын хүрээнд харилцагчаа эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-г зохион байгуулж байна. Иймд харилцагч та 2019 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор өөрт ойр байрлах Чингис хаан банкны дурын салбарт өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээллээ шинэчлэн баталгаажуулна уу.

Шинэчлэн баталгаажуулах мэдээллүүд:

  • Холбоо барих утасны дугаар;
  • Бүртгэлтэй болон оршин суугаа хаяг;
  • Ажил эрхлэлт;
  • И-мэйл хаяг;
  • Боловсрол, мэргэжил.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ы талаар дэлгэрэнгүй мэдээллийг Чингис хаан банкны лавлах 1800-1300 дугаараас болон өөрт ойрхон байрлах салбар нэгжээс аваарай.

“Хариуцлагатай харилцагч - Хариуцлагатай банк” аян

Бусад мэдээллүүд

“ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” АЯН АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

“ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” АЯН АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Цааш унших

ИНТЕРНЭТ БАНКАА АШИГЛАН ДАНС НЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО!

ИНТЕРНЭТ БАНКАА АШИГЛАН ДАНС НЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО!

Цааш унших

Хайх зүйлээ бичнэ үү