Интернет банкны зохистой хэрэглээний талаарх аюулгүй байдлын зөвлөмж

Цахим орчинд иргэдийн санхүүгийн мэдээлэл болон банкны дансанд халдах, дансанд дахь мөнгийг зөвшөөрөлгүй гуйвуулах, залилан хийх гэмт хэргүүд идэвхжиж байгаатай холбогдуулан Чингис Хаан Банкны зүгээс харилцагч танд доорх зөвлөмжийг хүргүүлж байна.

  1. Интернет банкаа хэрэглэж дуусах бүртээ гарах товчийг даран холболтоо салгаж байх
  2. Олон нийт газар интернет банк руугаа нэвтрээд нээлттэй үлдээхгүй байх
  3. Олон нийтийн газар нийтийн wi-fi ашиглаж интернет банк руугаа нэвтрэх нь хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдлийг бий болгодог тул зөвхөн найдвартай сүлжээ ашиглах
  4. Өөрийн нэвтрэх нэр нууц үг зэрэг мэдээллийг цаасан дээр тэмдэглэх, файлаар хадгалах нь эрсдэлтэй
  5. Өөрийн хувийн мэдээлэл, нэр, регистерийн дугаар, утасны дугаар зэргийг нууц үгээрээ сонгохгүй байх
  6. Өөрийн мэйл болон фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд ашигладаг нууц үгээр интернет банкиндаа давхар ашиглахгүй байх
  7. Чингис Хаан Банкны интернет банк руу хандахдаа URL хаяг дээрх бүх үгс зөв байгаа эсэх, хаягийн урд талд байх сертификатын зураг ногоон өнгөтэй хэвийн байгааг доорх линктэй шалгаж үзэх
  8. Интернет банкны нэр, нууц үг, болон бусад мэдээллээ өгөх тухай, хувийн мэдээлэл шаардсан, сэжигтэй гарчиг, линк бүхий мэйл нээж үзэхгүй, хариу бичихгүй, дээр нь дарахгүй байх

Бусад мэдээллүүд

Олон нийтийн сүлжээ аюулгүй ашиглах зөвлөмж

Монголчууд өдөр тутмын харилцаандаа (Facebook, Instagram, LinkedIn, Twitter) зэрэг олон нийтийн сүлжээг түгээмэл ашиглах болсон.

Цааш унших

Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмж

Цахим орчинд гарах аливаа гэмт хэргийн хамгийн илрүүлэгч нь харилцагч та өөрөө юм.

Цааш унших

Хайх зүйлээ бичнэ үү