ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ ӨНГӨРҮҮЛЛЭЭ!

Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, ХБНГУ-ын Остпригнитц-Руппины Шпаркассэ банк, арилжааны 13 банк хамтран “Хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк” аяны хүрээнд “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Улаанбаатар хотноо, Монголын хүүхдийн ордонд тэмдэглэлээ.

Нээлттэй арга хэмжээний үеэр банкууд хүүхэд багачуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, газар дээр нь хуримтлалын данс нээж ажилласан. Монгол Улс 2017 оноос хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон бөгөөд 2018 оноос орон нутагт мөн тэмдэглэн өнгрүүлдэг болоод байна. Энэхүү өдрийн гол ач холбогдол нь хүүхэд багачуудад бага наснаас нь хуримтлалын дадал бий болгоход чиглэгдэхээс гадна банкуудаас санал болгож буй  онцгой нөхцөлт урамшуулал бүхий хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгох боломжтой юм.








Энэ жил “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нэгдсэн арга хэмжээ нь 11 дүгээр сарын 6-нд Дархан хотод, 11 дүгээр сарын 8-ны өдөр Эрдэнэт хотод тус тус зохион байгуулагдана. Чингис хаан банк нь алдрай бяцхан үрсдээ хуримтлуулахын ач тусыг ойлгуулж байдаг "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийн арга хэмжээнд хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо.

ЧИНГИС ХААН БАНК - ДЭЛХИЙ ХУРИМТЛАЛЫН ӨДӨР

Бусад мэдээллүүд

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ!

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ!

Цааш унших

ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН УРАМШУУЛАЛТ АЯН ЗАРЛАГДЛАА!

ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН УРАМШУУЛАЛТ АЯН ЗАРЛАГДЛАА

Цааш унших

Хайх зүйлээ бичнэ үү