ЧИНГИС ХААН БАНК ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ХАМГААЛДАГ ВЭ?

ЧИНГИС ХААН БАНК ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ХАМГААЛДАГ ВЭ?

 Банк харилцагч таны мэдээллийг Монгол Улсын Банкны тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд чанд хадгалж, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй. Зөвхөн шаардлагатай тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагч байгууллага болон эрх бүхий хууль, хяналтын байгууллагад харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээдэг.

Банк харилцагч танд найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд мэдээллийн аюулгүй байдлыг дараах аргуудаар хамгаалдаг. Үүнд:

  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод дүрэм журмыг боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг;
  • Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах мэргэжлийн сертификаттай чадварлаг баг хамт олныг бүрдүүлж ажилладаг;
  • Харилцагчийн хувийн, нууцлалтай болон эмзэг мэдээллийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт (ISO27001, PCI DSS, SWIFT CSP, GDRP…) шаардлагын дагуу хамгаалж ажилладаг;
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах шинэ шийдэл, техник технологиудыг судалж үйл ажиллагаандаа нэвтрүүлэн сайжруулж ажилладаг;
  • Харилцагчийн интернэт банкаар хийгдэж буй гүйлгээ болон цахимаар авч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг аюулгүй бөгөөд саадгүй хүргэхийн тулд харилцагчийг танин баталгаажуулах арга хэрэгслийг ашиглан харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг хамгаалан ажилладаг;
  • Тогтмол хугацаанд зохицуулагч байгууллагууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн байгууллагаар мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэн банкны мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааг баталгаажуулдаг;
  • Цахим банк болон бусад мэдээллийн системүүд дээр аюулгүй байдлын эмзэг байдал, сул талуудыг илрүүлэх үнэлгээ, тестүүдийг хийж, үр дүнгийн дагуу нэмэлт сайжруулалт, шинэчлэлтийг байнга хийж ажилладаг;
  • Банкны ажилтан бүр харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах сургалт, зааварчилгаанд тогтмол хамрагддаг.

“Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн дагуу харилцагч та өөрийн хувийн мэдээллийг алдаатай бол залруулах, устгуулах, үнэн зөв байдлыг хангах эрхтэй. Иймд банканд бүртгэлтэй хувийн мэдээллээ нягталж, өөрчлөгдсөн тохиолдолд цаг тухай бүрд нь шинэчилж байгаарай.


Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү