Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн болон бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашигласан бол Эүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцох тул Харилцагч та бусдад дансаа ашиглуулахгүй байх, хууль бус цахим мөрий, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаатай холбоотой гүйлгээг дамжуулахгүй байна уу.
Дээрх төрлийн гүйлгээ илэрсэн тохиолдолд та санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүрэх, банк үйлчилгээгээ хязгаарлах цаашлаад хуулийн хариуцлага хүлээх, санамсаргүйгээр гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй байна.
Иймд харилцагч та болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.