Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Гадаад худалдааны санхүүжилт

Чингис Хаан Банк нь Таны гадаад худалдааны үр ашгийг өсгөх зорилгоор олон улсын хэмжээнд экспорт-импортын бизнес эрхлэхтэй холбоотой улс төр, эдийн засгийн бүх эрсдлийг бууруулахад чиглэгдсэн худалдааны санхүүжилтийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.

Та Чингис Хаан Банктай түншилснээр аккредитив, батлан даалтынхаа эрсдлийг өөрийн экспорт-импортын санхүүжилтийн хамт жигд удирдах боломжтой юм.

Манай банкны худалдааны санхүүжилтээр мэргэшсэн туршлагатай мэргэжилтнүүд гадаад худалдаа эрхлэгч Танд олон улсын худалдааны төлбөр тооцооны бүх эрсдлийг бууруулах гадаад худалдааны санхүүжилтийн зөв шийдлийг сонгох боломжийг олгоно.