Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Өрхийн хэрэглээний зээл

Өрхийн хэрэглээний бүхий л бараа, үйлчилгээг худалдан авах, зарим хэрэгцээг санхүүжүүлэх зориулалт бүхий зээл.

Зээлийн нөхцөл:

Төрөл

Нөхцөл

Зээлийн зориулалт

Өрхийн хэрэглээний бараа, үйлчилгээг худалдан авах, хэрэгцээг санхүүжүүлэх

Зээлийн хэмжээ

30.0 сая төгрөг хүртэл

Зээлийн хүү

Сарын 2.0-2.5%

Зээлийн хугацаа

12 сар хүртэл

Зээлийн шимтгэл

0.5%

Барьцаа хөрөнгө

Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө

Тавигдах шаардлага:

  1. Тогтмол орлоготой байх, тус орлогоор зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах боломжтой бөгөөд баримтаар нотлогдож байх.

  2. Сарын нийт орлогоос сар бүр төлөх нийт зээл, өр төлбөрийг барагдуулсаны дараа үлдэх хэсэг нь өрхийн амжиргааны зардалд хүрэлцэхүйц байна.

  3. Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх.

Бүрдүүлэх бичиг баримт:

Бичиг баримт

Тайлбар

Зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл

Банкны маягт бөглөнө

Иргэний тухай мэдээлэл

Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар, хорооны тодорхойлолт

Орлогын тухай мэдээлэл

Цалингийн орлоготой бол: ажлын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн дансны хуулга

Бизнесийн орлоготой бол: ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, бизнес оршин байгааг тодорхойлох баримт бичиг, бизнесийн орлого, зарлага, ашгийн тооцоо, данс хөтлөлт, бизнестэй холбоотой дансны хуулга

Барьцаа хөрөнгийн тухай мэдээлэл

Барьцааны зүйлийн гэрчилгээ, холбогдох байгууллагын лавлагаа