Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Картын луйврын гүйлгээний эрсдэлээс сэргийлэх зөвлөмж

 

Эрхэм харилцагч та бүхэн дараах зөвлөмжүүдтэй танилцан картын гүйлгээтэй холбоотой луйврын гүйлгээнээс сэргийлэх боломжтой.

Карт хүлээн авахдаа анхаарах:

Та дугтуйтай картаа хүлээн авахдаа карт дээрх таны нэр, пин кодны дугтуйлсан  цаасны  битүүмжлэлийг шалган картын арын хэсэгт соронзон туузны дор байрлах талбарт баталгаат гарын үсгээ тосон балаар зурна уу. Та гарын үсгээ зураагүй бол Банк, үйлчилгээний байгууллагууд таны картаар үйлчлэхээс татгалзах бүрэн эрхтэйг анхаарна уу.

Картаа хадгалахад анхаарах зүйлс:

Картын соронзон тууз нь гэмтвэл тухайн картаар гүйлгээ хийх боломжгүй болно. Иймд та  дараах зүйлийг анхаараарай:

  • Механик гэмтэл үүсэхээс сэргийлэх (хугарах, цуурах, зурагдах)
  • Гар утас, цахилгаан бараа, соронзон орчноос хол байлгах
  • Шороо тоосгүй, зориулалтын хэтэвчид хадгалах
  • Хэт халуун, хүйтэн орчинд байлгахаас зайлсхийх

АТМ -ээр үйлчлүүлэхэд анхаарах зүйлс:

  • АТМ-ээр гүйлгээ хийх явцад нэгэн техникийн саатлын улмаас ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд та картын дансны үлдэгдлээ тухай бүр шалгаж байх
  • АТМ-ээр гүйлгээ хийх явцад техникийн саатал гарч таны мөнгийг дутуу өгөх тохиолдолд  Чингис Хаан Банкны 317178 утсаар мэдэгдээрэй

           Хэрэв :

  • АТМ-д ямар нэгэн үйлдэл хийхгүй 30 секунд болох
  • Пин кодоо 24 цагийн дотор гурван удаа буруу оруулах
  • Мөн картаа түр хаалгасан бол АТМ-д хэрэглэх зэрэг тохиолддлуудад АТМ-д таны  карт хураагдана

Та АТМ-д хураагдсан картаа Чингис Хаан Банк дээр өөрийн бичиг баримтын хамт ирж авна. Картаа хэзээ очиж авч болох талаар Чингис Хаан Банкны 317178 утсаар лавлаарай.

Пин кодын дугаараа алдахаас сэргийлэх:

  • Пин кодоо өөрчлөхдөө төрсөн өдөр, гар утас, машины дугаар гэх мэт өөрт ямар нэгэн хамааралтай дугааруудыг хийхгүй байх
  • Пин кодоо картанд дээрээ бичих, карттайгаа хамт хадгалахгүй байх
  • Үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ Пин кодоо бусдад дамжуулж гүйлгээ хийлгэхгүй байх
  • АТМ-ээр үйлчлүүлэхдээ хэн нэгэнд таны пин кодыг харж буй эсэхийг шалгаж байх
  • Пин кодоо бусдад мэдэгдсэн бол пин кодоо АТМ дээр солих эсвэл банкны салбарт хандаж пин кодоо дахин шинээр үүсгүүлэх
  • АТМ –ээр үйлчлүүлсний дараах дансны үлдэгдлээ шалгаж хэвших

Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд анхаарах зүйлс:

  • Олон дахин уншуулахаас зайлсхийх, Хэрэв техникийн саатлаас үүдэж олон дахин уншуулсан бол дансны үлдэгдлээ тухай бүр шалгах
  • Картаа мартаж үлдээхгүй байх
  • Пин кодоо хэлж гүйлгээ хийлгэхгүй байх
  • Картаа өөрийн хараанаас далд уншуулж гүйлгээ хийлгэхээс татгалзах
  • Баримт дээр гарын үсэг зурахдаа худалдан авсан барааны үнэ, картын дугаар, огноо, цаг хугацаа үнэн зөв зэргийг шалгах

Интернэтээр худалдан авалт хийж картаар төлбөр тооцоо хийхэд анхаарах зүйлс:

  • Интернэт худалдааны төлбөр тооцоог хийхдээ https: (жнь: )-ээр эхэлсэн сайтуудаар гүйлгээ хийх
  • Сугалаанд хожсон, хандивын санд уриалсан гэх мэт агуулгатай хуурамч мэйлүүдийн вэб сайтууд болон бусад сэжигтэй вэб сайтуудад картын мэдээлэл, дугаараа бөглөхгүй байх
  • Картын дугаар болон картын арын хэсэгт байрлах гурван оронтой дугаарыг бусдад мэдэгдэхгүй байх
  • Хуурамчаар банк, ямар нэгэн байгууллага болон хувь хүний нэр барьж гар утас, имэйлээр таны картын, пин кодын дугаар болон нууц асуулт хариулт гэх зэрэг мэдээллийг авахыг оролдсон үед татгалзах    

Сэжигтэй гүйлгээ гарсан даруйд Чингис Хаан Банкны 317178 утсаар холбогдож картаа хаалгаарай.

Картаа гээгдүүлсэн бол:

Картаа гээгдүүлсэн бол Чингис Хаан Банкны картын 317178 утсаар нэн даруй  холбогдон картаа хаалгаарай.

Мөн харилцагч та Чингис Хаан банкны Интернэт банкны хэрэглэгч бол https://ebank.ckbank.mn/ хаягаар нэвтрэн орж картын дансаа түр хаах боломжтой.  

Картын хүчинтэй хугацаа дууссан бол:

Цалингийн картын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд харилцагчийг өөрийн ажилтан болохыг баталсан байгууллагын тодорхойлолтын хамт банк дээр ирж  карт дахин хэвлүүлэх захиалга өгнө.

Бусад төрлийн карт эзэмшигчдийн хувьд Монгол Улсын иргэн бол хүчин төгөлдөр иргэний цахим үнэмлэх; Гадаад улсын иргэн бол тухайн улсын тухайн иргэнийг нотлох иргэний бичиг баримт болон Монгол улсад түр болон байнга оршин суухыг нотолсон бичиг баримт болон картын жилийн хураамжийн хамт банк дээр ирж захиалга өгнө.

Картын дансныхаа үлдэгдлийг шалгахдаа:

Гар утсаараа: Мобайл банк болон Мессэж мэдээ үйлчилгээнд бүртгэлтэй бол таны картын дансны гүйлгээний мэдээлэл тухай бүр таны гар утсанд ирнэ.

Интернэт банкаар: Чингис Хаан Банкны Интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр та картын дансны үлдэгдэл, хуулгыг харж хянах боломжтой.

АТМ –ээр: Та АТМ ээр дансныхаа үлдэгдлийг шалгах боломжтой.

Банк дээр ирж: Та Банк дээр төлбөрийн карт болон цахим үнэмлэхийн хамт ирж картын дансны үлдэгдэл, хуулгаа лавлах боломжтой.