Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Тендерийн баталгаа

Хэрэглэх цар хүрээ: Гол төлөв төслийн тендерийн оролцоо бүхий экспорт импортын бизнест ашиглагддаг.

Баталгааны зорилго: Тендерт оролцогч тал тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө тендерээс татгалзах, тендерт ялсан боловч Гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах, шаардсан үед Гүйцэтгэлийн баталгаа гаргуулаагүй тохиолдолд тендерт оролцогч талаас учирсан алдагдлыг нэхэмжлэн авах зорилготой баталгаа юм.

Баталгааны хэмжээ: Гэрээний үнийн дүнгийн 2-5 хувийн хооронд хэлбэлздэг.

Хүчинтэй хугацаа: Ихэвчлэн 3-6 сарын хугацаатай.