Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Дотоодын Алтан ₮ карт

Чингис Хаан Банкны төлбөрийн Алтан ₮ карт нь нэр төрөө эрхэмлэгч харилцагч таны үнэнч хэрэглээ болж чадна. Мөн та өөрийн санхүүдээ тавих хяналт сайжрахаас гадна банкны бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Картын хүү шимтгэлийн нөхцөл:

 

Жилийн хураамж 30,000₮
Заавал байлгах доод үлдэгдэл 5,000₮
Дэд картын хураамж 30,000₮
Картын дансанд бодох хүү /жилээр/ 1.80%
Хүү тооцох үлдэгдэл 3,000,000₮
Картын данснаас нэг өдөрт зарлагадах дээд хязгаар 5,000,000₮
Банкинд ирж гүйлгээ хийх Хязгааргүй
Алдсан болон гэмтсэн карт нөхөн олгох 5,000₮
Картын хүчинтэй хугацаа 2 жил
Худалдан авалтын гүйлгээ Үнэгүй
Пин код шинээр захиалахад 1,000₮
Яаралтай карт захиалахад нэмэлт төлбөр 2,000₮
АТМ-ээр үйлчлүүлэхэд ХХБ-ы АТМ-аас 300₮
Бусад банкны АТМ-аас 500₮
Зээлийн эрх нээх дээд хэмжээ 5,000,000₮
Зээлийн хүү/сарын/ Бэлэн бус 2.20%
Бэлэн бус 3.5%
Интернэт пин код авах Үнэгүй

 

Давуу тал:

  • Зээлжих эрхтэй;
  • ₮ карт нь элсэлтийн хураамжгүй;
  • өдөрт авах бэлэн мөнгөний хязгаарыг харилцагч хүсэлтээрээ өсгөх боломжтой;
  • картын үлдэгдэлд бодох хүү өндөр;
  • дансны үлдэгдэл, хуулгыг хүссэн үедээ интернэт болон мобайл банкаа ашиглан шалгах боломжтой;
  • бэлэн мөнгөний бүх төрлийн эрсдэлээс ангижирч, хүссэн хэмжээгээрээ мөнгө байршуулж болох ба орлого зарлагаа тогтмол хянах;
  • дотоодын картаар үйлчлэгч байгууллагуудаар үйлчлүүлж, бараа төлбөр тооцоогоо бэлэн бусаар гүйцэтгэх боломжтой.

Интернэт пин код авах

Карт эзэмшигч интернэт ашиглан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ худалдан авах боломжтой бөгөөд интернэт үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийн тулд өөрийн картандаа интернэт Пин кодыг заавал авсан байх шаардлагатай ба 90 гаруй интернэт үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой болох бөгөөд үүнд онлайн дэлгүүр, онлайн сонин, аялал жуулчлал, билетийн касс, онлайн телевизүүд зэрэг бусад үйлчилгээнүүд ордог байна. Интернэт Пин кодыг Чингис Хаан Банкны 11-317178 тоот утсаар холбогдон авахаас гадна ХХБ-ы АТМ-уудаас авах боломжтой юм. 

Карт авахад бүрдүүлэх материал:

  • Иргэний бичиг баримтын хуулбар;
  • Карт эзэмших өргөдлийн маягт, гэрээ /татаж авах/