Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Тендерийн баталгаа

Үйлчилгээний талаар

Гэрээ байгуулах хүртэл эсвэл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, мөн шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж, тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгааг хэлнэ

Үйлчилгээний төрөл Эх үүсвэртэй Эх үүсвэргүй
Баталгаа гаргах 1,000,000₮ болон 1,000$ хүртэлх дүнд 10,000₮, 10$, 1,000,000₮ болон 1,000$ түүнээс дээш дүнд 30,000₮, 30$ 0.5%
Баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулах 20,000₮, 20$ 100,000₮, 100$
Баталгаа цуцлах шимтгэлгүй шимтгэлгүй

Тавигдах шаардлага

  • Үүрэг гүйцэтгүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс баталгаа гаргуулах шаардлага тавьсан бөгөөд шаардлага болон хүлээсэн үүрэг нь албан ёсны баримтаар баталгаажсан байх;
  • Үйл ажиллагааны орлого нь гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь биелүүлэх төлбөрийн чадвартай байх;
  • Тус банкинд харилцах, хадгаламжийн данстай байх;
  • Харилцах дансандаа мөнгөн хөрөнгөтэй, шаардлагатай тохиолдолд түргэн борлогдох барьцааны зүйл барьцаалах боломжтой байх;

Бүрдүүлэх бичиг баримт

  • Баталгаа гаргуулах тухай албан тоот;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (эх хувийн хамт авчирч баталгаажуулах);
  • Хуулийн этгээдийн дүрэм (эх хувийн хамт авчирч баталгаажуулах);
  • Иргэн болон хуулийн этгээдийн удирдлагын иргэний үнэмлэхийн хуулбар (эх хувийн хамт авчирч баталгаажуулах);
  • Тендерийн урилга;
  • Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр;
  • Тендерийн баталгааны маягт;