ГАДААД ГУЙВУУЛГЫН “3+1 ҮНЭГҮЙ” ЭЭЛЖИТ УРАМШУУЛАЛТ АЯН ЗАРЛАГДЛАА.

Харилцагч Та гадаад гуйвуулга хийхдээ бухимдаж байна уу?  Гуйвуулгын шимтгэл өндөр, хугацаа хэт их зарцуулж байна уу? Тэгвэл та Чингис Хаан банкаар үйлчлүүлж, хугацаа болон мөнгөө хэмнэж, давхар урамшуулалд хамрагдаарай!

Та өөрийн хүссэн валютаар (USD, EUR, GBP, CNY, KRW, JPY, RUB, CAD, CHF) данс нээлгэн энэхүү аянд хамрагдах боломжтой ба ДАНС ХӨТӨЛСНИЙ ХУРААМЖ-наас бүтэн 1 жилийн турш чөлөөлөгдөж тухайн данснаас гадаад гуйвуулгын 3 шилжүүлэг хийлгэхэд 4 дахь удаа үнэгүй шилжүүлээрэй.

Харин Байгууллагын харилцагчдын хувьд та мөн адил хүссэн валютын төрлийн данс шинээр нээгээд ИНТЕРНЕТ БАНК-аар бүтэн 1 жил гүйлгээ хийх эрхийг бид бэлэглэж байна.

Урамшуулалт аяны хүрээнд: 

  • Та өөрийн валютын данснаас 3 удаа гадаад гуйвуулга хийсний дараа 4 дэх гуйвуулга үндсэн хураамжаас чөлөөлөгдөнө
  • Гадаад валютын данс нээсэн Байгууллагын харилцагчдад 1 жилийн интернет банкны эрх бэлэглэнэ
  • Гадаад валютын данс нээсэн иргэн болон байгууллагын харилцагч нар 2019.12.31-г дуустал данс хөтөлсний хураамжаас чөлөөлөгдөнө

Нэмэлт тайлбар: 

  • Тус урамшуулалд хамрагдах явцад “5+1 ҮНЭГҮЙ” рублийн гуйвуулгын хөнгөлөлтөд давхар хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу.
  • Харилцагч өөрийн нэг төрлийн валютын данснаас өөр төрлийн валютын гуйвуулга хийхэд тус урамшууллыг өгөх боломжгүй. Жишээ нь: Рублийн данснаасаа ам.долларын гуйвуулга хийхэд тооцохгүй.
  • Урамшуулалт аян 2019 оны 4 сарын 20 хүртэл үргэлжлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 1800-1300 утсаар лавлана уу.

{{ suggestedServices[selectedSuggested]['link_text'] }}
{{ services[selectedService]['link_text'] }}

Хайх зүйлээ бичнэ үү