Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
  • 2015 оны 10 сарын 31-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 10 дахь жилдээ зохион байгуулагдсан “Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч Гачууртын 85-р сургуулийн баг тамирчидаа уламжлал ёсоор дэмжин ажиллалаа. Бид энэ удаад 6 багийн нийт 70 гаруй хүүхдүүдийг иж бүрэн хувцас хэрэглэл болон тэмцээнд оролцох эрхээр нь хангалаа. 
  • 2016 оны 5 сарын 7-ны өдөр Шинэ Мянганы Залуус ТББ-ын санаачилсан Улаанбаатар хотын хогийг нэг өдөрт уриатай “SAVE UB” аянд Чингис Хаан Банк нэгдлээ.
  • 2016 оны 9 сарын 10-ны өдөр “Итгэл, Найдвар, Боломж-2016” марафон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан юм.Уг арга хэмжээнд Чингис Хаан Банк нь нийгмийн хариуцлагын болон ТоС хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө нэгдэн усны өртөө ажиллуулахын зэрэгцээ манай банкны ажилчид өөрсдийн сайн дураар гүйлтийн тэмцээнд оролцлоо.
  •  Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний наадам энэ жил V дахь удаагаа Вьетнам улсын Данан хотноо IX сарын 24-өөс X сарын 3-ны өдрүүдэд болсон билээ. Тус наадамд 45 улсын баг тамирчид нийт 21 спортын төрлөөр өрсөлдсан юм. Уг наадамд Монгол улсаас элсний волейболын төрөлд оролцож буй 2 тамирчинд Чингис Хаан Банк санхүүгийн дэмжлэг үзүүлж, багийн спортыг дэмжин ажилласандаа баяртай байна.
  •  Бид ТоС хөтөлбөрийн  хүрээнд мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2015 оны 09 сарын 13-ны өдөр олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв ухамсар ойлголтыг нэмэгдүүлэх, спорт бол эрүүл мэнд идэвхитэй амьдралын зөв хандлага амжилтын үндэс гэдгийг сурталчилах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Итгэл, Найдвар, Боломж” 2015 хагас марафон өдөрлөгийг Achilles International Mongolia олон улсын байгууллагатай хамтран амжилттай зохион байгууллаа. Уг марафонд оролцогчдын Цэвэр усны 1 өртөөг Чингис Хаан Банкнаас хариуцан ажиллаж, хамт олноороо хамрагдсандаа баяртай байна.
  •  Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгамж үе билээ. Чингис Хаан Банк нь 2015 оны 06 сарын 08-ны өдөр “ХҮҮХЭД БҮР ИНЭЭЖ БАЙГ”уриан дор Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлал бүхий Яармагийн 63 дугаар тусгай дунд сургуулийн  хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдэд үндэсний үйлдвэрлэлийн тэргэнцэр бэлэглэлээ.
  •  Монгол Улсын Хөдөлмөрийн яам, АНУ дахь Монголын ЭСЯ, АНУ-ын 4 хот дахь Монголын оюутны холбооны шугмаар АНУ-ын Чикаго хотноо 2014 оны 10 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулсан “Америк дахь Монголчуудын хөдөлмөрийн яармаг” арга хэмжээг Чингис Хаан Банк сайшаан дэмжиж,  ивээн тэтгэгчээр оролцлоо.
  • Чингис Хаан Банк нь 2014 онд Европ тивийн ноён оргилд гарах баг тамирчидыг дэмжин ажилласан бөгөөд манай шилдэг ажилтан болох Н.Өлзийхишиг тэргүүтэй уулын спортын баг тамирчид гайхалтай амжилтаар дүүрэн эх орондоо ирлээ. Тэд 2014 оны 9 -р сарын 17-ны өглөө Москвагийн цагаар 09:15-д Европ тивийн ноён оргил Кавказын нурууны Эльбрус уулын 5642 м өндөртэй баруун оргилд, дараа нь 13:50-д 5621м өндөртэй зүүн оргилд, нэг өдрийн дотор хос оргил дээр Монголын уулчид хөл тавьж хосгүй амжилтыг тогтоожээ.
  • Чингис Хаан Банк нь спортыг дэмжигч байгууллага бөгөөд манай өсөх ирээдүйтэй шатрын тамирчин Б.Ганчимэг охин нь 2014 оны  04 сарын 25-аас 2014 оны 05 сарын 04-ны хооронд Сингапур улсад зохион байгуулагдсан Шатрын Өсвөрийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон тусгай байрын шагналыг хүртэн чамгүй амжилтыг үзүүллээ.
  • Чингис Хаан Банкны дэмлэгтэйгээр манай банкны шилдэг эмэгтэй тамирчин болох З.Цолмон тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны баг тамирчид Бүгд Найрамдах Солонгос улсад зохион байгуулагдсан “Инчон 2014” Азийн спортын 17-р их наадамд амжилттай оролцон шилдэг 8-д шалгаран эх орондоо ирсэн юм.
  • Дуулиан-2020 залуучуудын тэмцээнийг санаачлагч Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагаас 16-20 насны шилдэг 12 тамирчдыг Бразил улсад зохион байгуулагдах "2014 World Vision Cup" олон улсын үйл ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн ба уг арга хэмжээнд оролцох шилдэг залуу тамирчдыг Чингис Хаан Банкны хамт олон хүлээн авч халуун яриа өрнүүлэн, өөрсдийн гарын бэлгийг гардуулсан.
  • Дэлхий даяар зохион байгуулагддаг “Global Money Week” арга хэмжээнд Чингис Хаан Банк нэгдэж хотын алслагдсан хороолол буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 10 жилийн 85-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хүүхэд бүр санхүүч”аяныг 2014 оны 3 дугаар сарын 11-12-ний өдрүүдэд 2 үе шаттай зохион явуулсан.
  •  Чингис Хаан Банк нь спортыг дэмжигч байгууллага бөгөөд жил бүр “Дуулиан 2020” хөлбөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэдэг. Улаанбаатар хотын алслагдсан хороо Гачуурт тосгоны ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах бүгд ангиллын баг тамирчдыг энэхүү тэмцээнд оролцох зардлыг жил бүр ивээн тэтгэдэг.