Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Үйлчилгээний нөхцөл

SOBA  үйлчилгээний нөхцөл

 

Харилцагч танд “Social Bank” үйлчилгээг сонгосонд баярлалаа. Танд “Social Bank үйлчилгээ”-ний нөхцөлийг танилцуулж байна.

1.       Соба үйлчилгээ ашиглахад та ямар нэг нэмэлт бүртгэл хийлгэх шаардлагагүй.

2.       Соба танд дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Аль ч банкны данс руу гүйлгээ хийх /Чингис Хаан банкны Интернэт банкны үйлчилгээг ашигладаг байх/
  • Төгрөг болон бусад валютын гүйлгээ
  • Банкны үйчилгээний мэдээлэл лавлагааг шуурхай хүргэх
  • Санал хүсэлтийг чатаар хүлээн авах

3.       Үйлчилгээний шимтгэл хураамж

Нөхцөл Дүн

Үйлчилгээний хураамж              

 0₮

Дансны үлдэгдэл лавлах

0₮

Бусад мэдээлэл

0₮

Банк дотор гүйлгээ хийхэд

100₮

Банк хооронд гүйлгээ хийхэд 

300₮

4. Гүйлгээний лимит

  • Нэг удаа хийх гүйлгээний дээд лимит 500,000₮ /түүнтэй тэнцэх валют/
  • Өдөрт хийх гүйлгээний дээд лимит 1,000,000₮ /түүнтэй тэнцэх валют/

5. Нууцлал хамгаалалт

  • Таны гүйлгээ хийх, дансны нууцлалыг хамгаалахад хамгийн сүүлийн үеийн технологи болох нэг удаагийн нууц үг үүсгэгч програмаар хангана.
  • Нэг удаагийн нууц үг нь /OTP буюу One time password/ ухаалаг гар утас дээр суулгасан аппликэйшнээс үүсэх нууц үг юм. ОТР суулгах зааварчилгааг энд дарж авна уу.  
  • Гүйлгээнд ашиглах нэг удаагийн нууц үг нь данс дахь мөнгийг захиран зарцуулах болон аюулгүй байдлыг хангахад хэрэглэгдэх бөгөөд банкинд бүртгэлтэй баталгаат гарын үсгийн маягтын адил хүчин төгөлдөр байна.

6. Хариуцлага

Харилцагч Та мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын үүднээс дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  • ОТР ашиглах тохиолдолд таны смарт утасны цаг автомат тохиргоо дээр байх ёстой;
  • Дансны үлдэгдлээ лавлах, гүйлгээ хийхэд харилцагчийг таних, баталгаажуулах зорилгоор Танаас зөвхөн ОТР (нэг удаагийн нууц үг) асууна;
  • СоБа-тай харилцсан ярианы түүхээ тогтмол устгаж байх;
  • Интернэт банкны болон төлбөрийн картын нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, код зэргийг шаардахгүй тул эдгээр нууц үгийг асууж буй тохиолдолд Та Чингис хаан СоБа үйлчилгээний банкны албан ёсны хуудас руу нэвтэрсэн эсэхээ хянах, хэрэв сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд нэн даруй бидэнд мэдэгдэнэ;
  • Утасны дугаар өөрчлөгдөн, утсаа алдсан, нууц үгээ бусдад алдсан тохиолдолд тухай бүр Банкинд мэдэгдэх  үүрэгтэй. Мэдэгдээгүйн улмаас үүсэх аливаа хохирлыг Банк хариуцахгүй;
  • Харилцагч та үйлчилгээнд нэвтрэх нууцлалын дээрх мэдээллийг чанд хадгалах шаардлагатай ба нэг удаагийн нууц үгээ бусдад дамжуулсан, алдсанаас үүдэх аливаа хохирлыг Харилцагч өөрөө бүрэн хариуцна.