Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Автомашины зээл

Хувь хүн, өрх өөрийн хэрэгцээндээ автомашин худалдан авах зориулалттай зээл. Автомашин борлуулагч нь хувь хүн, албан байгууллага байж болно.

Зээлийн нөхцөл:

Төрөл

Нөхцөл

Зээлийн зориулалт

Хувь хүн, өрх өөрийн хэрэгцээндээ автомашин худалдан авах

Зээлийн хэмжээ

100.0 сая төгрөг хүртэл

Зээлийн хүү

2% /төгрөг/
1.5% /ам.доллар/

Зээлийн хугацаа

24 сар хүртэл

Урьдчилгаа төлбөр

30%
15.0 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө барьцаална

Барьцаа хөрөнгө

Худалдаж авах автомашин, шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгө

Тавигдах шаардлага

  1. Тогтмол орлоготой байх, тус орлогоор зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах боломжтой бөгөөд баримтаар нотлогдож байх.

  2. Сарын нийт орлогоос сар бүр төлөх нийт зээл, өр төлбөрийг барагдуулсаны дараа үлдэх хэсэг нь өрхийн амжиргааны зардалд хүрэлцэхүйц байна.

  3. Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх.

Бүрдүүлэх бичиг баримт

Бичиг баримт

Тайлбар

Зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл

Банкны маягт бөглөнө

Иргэний тухай мэдээлэл

Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар, хорооны тодорхойлолт

Орлогын тухай мэдээлэл

Цалингийн орлоготой бол: ажлын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн дансны хуулга

Бизнесийн орлоготой бол: ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, бизнес оршин байгааг тодорхойлох баримт бичиг, бизнесийн орлого, зарлага, ашгийн тооцоо, данс хөтлөлт, бизнестэй холбоотой дансны хуулга

Барьцаа хөрөнгийн тухай мэдээлэл

Барьцааны зүйлийн гэрчилгээ, холбогдох байгууллагын лавлагаа