Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Картаар үйлчлэгч байгууллага

Чингис Хаан банк нь бизнес эрхлэгч иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад зориулан дотоодын төлбөрийн картаар төлбөр хүлээн авах хамгийн сүүлийн үеийн, найдвартай, өндөр хурдны утасгүй сүлжээтэй төлбөрийн карт уншигч машиныг таатай нөхцлөөр санал болгож байна.

Төлбөрийн карт уншигч машиныг үнэ төлбөргүйгээр:

  • Суурилуулан тохируулга хийж;
  • Гүйлгээний баримтын цаасаар хангаж;
  • Ашиглах явцад заавар зөвлөгөө өгч, гарын авлагаар хангана

Төлбөрийн карт уншигч  машин ашигласнаар:

  • Үйлчлүүлэгчдэдээ илүү соёлч боловсон үйлчилгээ үзүүлэх;
  • Бэлэн мєнгєний гүйлгээ багасгаж, зардалаа бууруулж, цагаа хэмнэх;
  • Харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх;
  • Интернэт банкны үйчилгээг авч дансны хуулгаа тухай бүр хянан, банк хоорондын гүйлгээ түргэн шуурхай гүйцэтгэх зэрэг олон боломж бий болно.

Картаар төлбөр хүлээн авагч болоход бүрдүүлэх материал:

  • Байгууллагын гэрчилгээний хуулбар  
  • Хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар болон үйл ажиллагаа явуулах лиценз
  • Төлбөрийн картаар үйлчлэгч байгууллагын тодорхойлолт /банкны маягтын дагуу/
  • Харилцах данс нээлгэх /данс нээлгэхэд бүрдүүлэх материалууд http://www.ckbank.mn/content/57/
  • Картаар төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулах /банкны маягтын дагуу/

Та хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээллийг 317178 утсаар болон ebank@ckbank.mn хаягаар лавлаарай. Танд үйлчлэхдээ бид үргэлж баяртай байх болно.