Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Гадаад баталгаа

Олон улсын бизнест зориулсан

банкны баталгааны үйлчилгээ

 

Олон улсын бизнест таныг төлбөрийн болон гүйцэтгэлийн эрсдэлээс найдвартай хамгаалах хэрэгсэл.

Банкны баталгаа бол батлан даагч болох Банк болон Баталгаа хүлээн авагч 2-ын хооронд байгуулсан нэг талт гэрээ юм. 

Харилцагч нь Банкны баталгааг үндэс болгосон ерөнхий гэрээнээс хамааралгүй, төлбөр төлөх тусдаа амлалт гэдгийг ойлгох нь чухал юм.

Баталгаа гаргагч Банк нь ерөнхий гэрээг үндэслэн ямар нэг татгалзал, өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахгүй бөгөөд Банк нь Баталгаа хүлээн авагчийн талаас бичгээр өгсөн анхны шаардлагын дагуу Банкны баталгаанд заагдсан тайлбар болон шаардлагатай бичиг баримтын хамт хүлээн авсны дараа төлбөр гүйцэтгэнэ. 

Олон улсын банкны баталгааг ихэнх тохиолдолд баталгаа гаргаж буй банкны оршин байгаа улсын хуулиар зохицуулдаг.