Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Дотоодын Платинум ₮ карт

Чингис Хаан Банкны өндөр зэрэглэлийн санхүүгийн баталгаат хэрэгсэл Платинум карт нь сэтгэл ханамжийн баталгаа дагуулахаас гадна, хэрэглээ өндөр таны бусдаас ялгарах онцгой шийдэл юм.

Картын хүү шимтгэлийн нөхцөл:

 

Жилийн хураамж 250,000₮
Заавал байлгах доод үлдэгдэл 5,000₮
Дэд картын элсэлтийн жилийн хураамж 250,000₮
Картын дансанд бодох хүү /жилээр/ 1.80%
Хүү тооцох үлдэгдэл 3,000,000₮
Картын данснаас нэг өдөрт зарлагадах дээд хязгаар 15,000,000₮
Банкинд ирж гүйлгээ хийх Хязгааргүй
Алдсан болон гэмтсэн карт нөхөн олгох Үнэгүй
Картын хүчинтэй хугацаа 2 жил
Худалдан авалтын гүйлгээ Үнэгүй
АТМ-ээр үйлчлүүлэхэд ХХБ-ы АТМ-аас 300₮
Бусад банкны АТМ-аас 500₮
Зээлийн эрх нээх дээд хэмжээ 30,000,000₮
Зээлийн хүү/сарын/ Бэлэн бус гүйлгээ/дараа сарын эхний өдрөөс/ 2.20%
Бэлэн мөнгө авсан, шилжүүлэг хийсэн өдрөөс 3.50%

Давуу тал:

  • Зээлийн лимит бусад ямарч дотоодын картаас өндөр;
  • ₮ карт нь элсэлтийн хураамжгүй;
  • өдөрт зарлагадах бэлэн мөнгөний хэмжээ өндөр;
  • интернэт банкны үйлчилгээ авахад шимтгэлгүй;
  • зөвхөн танд зориулсан VIP үйлчилгээ үзүүлнэ;
  • картын үлдэгдэлд бодох хүү өндөр;
  • дансны үлдэгдэл, хуулгыг хүссэн үедээ интернэт болон мобайл банкаа ашиглан шалгах боломжтой;
  • бэлэн мөнгөний бүх төрлийн эрсдэлээс ангижирч, хүссэн хэмжээгээрээ мөнгө байршуулж болох ба орлого зарлагаа тогтмол хянах;
  • дотоодын картаар үйлчлэгч байгууллагуудаар үйлчлүүлж, бараа төлбөр тооцоогоо бэлэн бусаар гүйцэтгэх боломжтой.

Интернэт пин код авах

Карт эзэмшигч интернэт ашиглан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ худалдан авах боломжтой бөгөөд интернэт үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийн тулд өөрийн картандаа интернэт Пин кодыг заавал авсан байх шаардлагатай ба 90 гаруй интернэт үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой болох бөгөөд үүнд онлайн дэлгүүр, онлайн сонин, аялал жуулчлал, билетийн касс, онлайн телевизүүд зэрэг бусад үйлчилгээнүүд ордог байна. Интернэт Пин кодыг Чингис Хаан Банкны 11-317178 тоот утсаар холбогдон авахаас гадна ХХБ-ы АТМ-уудаас авах боломжтой юм. 

Карт авахад бүрдүүлэх материал:

  • Иргэний бичиг баримтын хуулбар;
  • Карт эзэмших өргөдлийн маягт, гэрээ /татаж авах/