Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Карт

Чингис Хаан банк Үндэсний Брэнд “₮ карт”-ыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Үндэсний анхны төлбөрийн картын систем болон нэвтрүүлж байгаа “₮ карт”-ын талаар Төв банкнаас 2012 оны хавар нийтэд танилцуулж, энэ картыг гаргах зөвшөөрлийг арилжааны банкуудад олгосон билээ.

    Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр нэрлэсэн “₮ карт” нь олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн нууцлалтай бөгөөд энэ картаар төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Мөн аль ч банкны АТМ-д уншуулж бэлэн мөнгө авч болно.

Чингис Хаан Банк нь 

                     1. Энгийн ₮ карт

                     2. Алтан ₮ карт

                     3. Платинум ₮ карт

гэсэн 3 төрлийг харилцагчиддаа санал болгож байгаа бөгөөд энэ картын төрөлдөө ПЛАТИНУМ карт нь Монголдоо анхдагч болж байгаад таатай байна. “₮ карт”-ыг авснаар картын орлого, зарлагын мэдээлэл авах, Цахим банкаар дамжуулан гүйлгээ хийх, зээл, хуримтлагдсан хүү болон дансны үлдэгдэлээ шалгах, интернэтээр бараа, үйлчилгээ худалдан авах, төлбөр хийх зэрэг цахим банкны бүхий л төрлийн цогц үйлчилгээг ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр авах бүрэн боломжтой.

Цахим банкны утас: 11-317178