Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
8% -ийн хүүтэй орон сууцны зээл

Үйлчилгээний талаар

Орон сууцны ипотекийн зээл нь зээлийн эх үүсвэр болон зээлийн харилцаанд оролцогч талуудаараа / Засгийн газар, Монгол банк/ банкны ердийн орон сууцны зээлээс онцлог юм. Мөн энэхүү зээл нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд болон хоёрдогч зах зээлд арилжаалагдах боломжтой байна. Энэ утгаараа зарим нэмэлт шаардлагуууд тавигдаж байна.

Давуу тал

  • Зээлийн хүү бага, хугацаа урт;
  • Зээлийн хугацааны турш зээлийн хүү тогтмол ;
  • Зээлийн үндсэн төлбөрийг зээлийн хугацаанаас өмнө төлөх боломжтой ;

Үйлчилгээний нөхцөл

Үзүүлэлт Төгрөг

Зээлийн хэмжээ

Хязгаарлалтгүй

Урьдчилгаа төлбөр

30% ба түүнээс дээш

Зээлийн хүүний хувь

Жилийн 8% (+/-1%)

Зээлийн бодит өртөг

Зээлийн хэмжээнээс хамаарч 8,02% - 8,07% байна

Зээлийн хугацаа

20 хүртэл жил

Зээлийн даатгал

Зээлдэгчийн амь насны болон барьцаа хөрөнгийн даатгал

Зээлийн барьцаа 

Худалдан авах орон сууц

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой бөгөөд энэ нь тодорхой хугацааг хамруулан, баримтаар баталгаажуулах боломжтой байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь "Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам" болон "Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам"-ын дагуу авсан орон сууцны зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Өрхийн сарын татварын өмнөх орлогын 45 хувь нь зээл, өр төлбөрт хүрэлцэхүйц байх;
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой. Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 2 жил тогтвортой эрхэлж буй;

Зээлээр худалдан авах орон сууцанд тавигдах шаардлага

  • Монгол Улсад байршилтай, нийтийн зориулалттай орон сууц байх;
  • Орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас дээшгүй байх;
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх;

Бүрдүүлэх бичиг баримт

  1. Зээл хүссэн өргөдөл, цээж зураг нэг хувь, цахим үнэмлэх;
  2. Гэрлэлтийн баталгаа;
  3. Ажлын газрын тодорхойлолт ( Албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээ );
  4. Хорооноос ам бүлийн тодорхойлолт;
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  6. Бизнесийн болон бусад орлогыг нотлох баримтууд, хадгаламжийн дэвтэр, дансны хуулга;
  7. Худалдан авах орон сууцны, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ;
  8. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас авсан лавлагаа;
  9. Хөдөлмөрийн гэрээ /Наториатаар баталгаажуулсан байх/;
  10. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ;
  11. Зээлийн мэргэжилтний зөвлөсний дагуу бусад материал;

/Хамтран зээлдэгч нь мөн дээрхийн адил бичиг баримт бүрдүүлнэ/

Анхаарах зүйл

  • Зээлийн хэмжээ барьцаалж буй орон сууцны үнэлгээний 70 хувиас хэтрэхгүй байна.