Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Түүхэн замнал

2016

  • ЧХБ нь 2016 оны 12-р сард “Грэйпсити Монгол” компанийн хөгжүүлсэн, олон улсын стандартад нийцсэн, банкны суурь бүртгэлийн хамгийн сүүлийн үеийн систем болох “NES ERP систем”-ийг цогц байдлаар нь амжилттай нэвтрүүлсэн хамгийн анхны арилжааны банк болно.

2015

  • Чингис Хаан Банкны хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөн 2015 оноос100 хувийн үндэсний хөрөнгө оруулагчтай банк болж өөрчлөгдлөө.

2014

  • АНУ FATCA хуулийг 2010 онд АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна орших данстай АНУ-ын иргэдээс татвар цуглуулах зорилгоор Foreign Asset Tax Compliance Act (FATCA) буюу  гадаад дахь дансны хөрөнгийг татварт хамруулах хуулийг баталсан билээ. Чингис Хаан Банк урт хугацаанд тогтвортой үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зорилгынхоо хүрээнд Олон улсад танигдах бүртгэлийн дугаараа хүлээн авлаа.

2013

  • Зах зээлийн эрсдэлийн VAR аргачлалыг автоматжуулан 1 жилийн хугацаанд тооцоолон “Backtesting” хийж шалган, банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж эхлэв.
  • Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна.

2012

  • Чингис Хаан Банкыг Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангахад оруулж буй хувь нэмрийг үнэлж “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллагаар шалгарууллаа.

2011

  • Чингис Хаан Банкны 10 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэв.

2010

  • 2010 оны банк хоорондын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээнд Э.Хасар ахлагчтай Чингис Хаан Банкны баг амжилттай оролцож 1-р байр эзлэн шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

2009

  • Чингис Хаан Банкны Гүйцэтгэх захирал Ч.Сайнцогт Азийн Банкны Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

2008

  • Факсаар төлбөр тооцоо гүйцэтгэх үйлчилгээ, Эскроу дансны үйлчилгээг нэвтрүүлж эхлэв.
  • Банкны хувь нийлүүлэгчдээс 16.5 сая ам.долларын хоёрдогч өглөгийг банкинд байршуулав.
  • “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг ажил олгогч” байгууллагаар шалгарав.
  • UBS Investment Bank-наас  4 төрлийн үнэт металлын (алт, мөнгө, цагаан алт, цагаан мөнгө) арилжааны эрхийг авав.

2007

  • Монголын Банкны Холбооны гишүүн болов.
  • Азийн Банкны Холбооны гишүүн банк болов.
  • Чингис Хаан Банкны Гүйцэтгэх захирал Ч.Сайнцогт Монголын Банкны Холбооны  Ерөнхийлөгчөөр сонгогдов.

2006

  • Швейцарийн Холбооны Улсын UBS Investment Bank банктай корреспондент харилцаа тогтоов.
  • “Шилдэг татвар төлөгч” байгууллагаар шалгарав.
  • Чингис Хаан Банк байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэж гурван ажилтан “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав

2005

  • Чингис Хаан Банкны ТУЗ-ийн дарга С.Б.Громов нь МҮХАҮТанхимын Хийморийн одонгоор шагнагдав.
  • “Олон Улсын Банк Хоорондын Санхүүгийн Цахилгаан Сүлжээ” (SWIFT)–ийн гишүүнээр элсэж, олон улсын төлбөр тооцоо явуулж эхлэв.
  • ОХУ-ын Братский Народный Банктай корреспондент харилцаа тогтоов.
  • Дэлхийн зулай Эвэрестийн оргилд авирсан Монголын анхны экспедицийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа. 

2004

  • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас Чингис Хаан Банкыг “Монголын шилдэг 10 банк”-ны нэгээр тодруулан хүндэт өргөмжлөл олгов.
  • Олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн “RS-Bank” программ нэвтрүүлэв.
  • “Оюутны хавар” урлаг, спорт, эрдмийн их наадмын “Оюутанд ээлтэй байгууллага”-аар шалгарав.

2003

  • Монголын Банкнуудын Аварга Шалгаруулах Боулингийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа мөнгөн медаль хүртэв.
  • МҮХАҮТанхимын “Жинхэнэ гишүүн”-ээр элслээ.

2002

  •  “MCS Кока Кола”, “УБ Палас”, “Гачуурт шилтгээн” зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлж эхлэв.

2001

  • Монголын анхны гадаадын хөрөнгө оруулалттай - Чингис Хаан Банк байгуулагдав.