Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Банкны зорилго, зорилтууд

УРИА

Ирээдүйд хөрөнгө оруулагч.

АЛСЫН ХАРАА

Харилцагчийн тэргүүн сонголт, өндөр нэр хүнд бүхий найдвартай банк байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид урт хугацаанд, тогтвортой бодит өсөлтийг хангахуйц бизнесийг дэмжиж, шинэ технологид суурилсан, чанартай үйлчилгээг нэвтрүүлэх замаар банк, санхүүгийн зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлнэ.

ЧИНГИС ХААН БАНК /ЧХБ/ - НЫ ҮНЭТ ЗҮЙЛС:

Бид өндөр эрсдэл бүхий үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг харилцагчидтайгаа хамтран амжилттай хэрэгжүүлсэн арвин туршлагадаа тулгуурлан байгальд ээлтэй, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, урт хугацааны тогтвортой өсөлтийг авчрах бизнесийг дэмждэг.  

Бид хууль дүрмийг чандлан биелүүлж харилцагч, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээн, тэдний нэр төр, бизнесийн нууцыг чанд хамгаалдаг.

Бид сайн засаглал, удирдлагын ардчилсан арга барилтай байгууллага бөгөөд харилцагчдаа дээдэлж, ажилтнуудаа хүндэлдэг, мэргэжлийн ур чадвар, идэвх санаачлага, хөдөлмөр, шударга ёсыг эрхэмлэн ажилладаг.