Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Банкны танилцуулга

БАНКНЫ ТАНИЛЦУУЛГА

Чингис Хаан Банк нь 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад анхны гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк болж үүсгэн байгуулагдсан бөгөөд үндэсний үйлдвэрлэл дэмжсэн, аж үйлдвэр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож ирлээ. Бид энэ хугацаанд улсын төсөвт нийт 17.1 тэрбум төгрөгийн татварыг төлж, Монгол улсын хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, мах ба махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал, зочид буудал, нефть, соёл урлаг, эрүүл мэндийн салбарт техник, технологийн шинэчлэл хийх, шинээр үйлдвэр барьж байгуулахад зориулж нийт 733.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт олгосон ба эдгээр төслүүд нь 6,300 орчим ажлын байрыг бий болгосноороо Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт хөгжилтөнд тодорхой хувь нэмрээ оруулсан юм.


Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл

Чингис Хаан Банк нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 130 гаруй ажилтантай, төв оффис, 1 салбар, 1000 гаруй харилцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж, хөрөнгө оруулалтын болон байгууллага, иргэдийн зээл олгох, үнэт цаас, гадаад валют, үнэт металл худалдах, худалдан авах, харилцах, хадгаламжийн дансны төрөл бүрийн үйлчилгээ, гадаад дотоод төлбөр тооцоо, баталгаа, батлан даалт, аккредитив, санхүүгийн зөвлөгөө өгөх зэрэг бүхий л төрлийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж байна.


Санхүүгийн үзүүлэлт

2016 онд Чингис Хаан Банкны нийт актив 269.4 тэрбум төгрөг, дүрмийн сан 39.4 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 13.0%, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 28.3%-тай байгаа нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүдийг бүрэн хангахын сацуу тус банкны эрсдэл даах чадвар, санхүүгийн чадавхи өндөр байгааг илтгэж байгаа юм.


Төслийн зээлийн онцлог

Чингис Хаан Банкны төслийн зээлийн хугацаа болон хүүгийн түвшин Монгол Улсын бусад арилжааны банкуудтай харьцуулахад харилцагчдад хамгийн таатай нөхцөлтэй байдаг ба зээлийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин бусад арилжааны банкуудтай харьцуулахад хоёр дахин бага байгаа нь зээл хүсэгч байгууллага, бизнес эрхлэгчдэд томоохон боломжийг олгодог байна.  


Гадаад харилцаа

Манай банк дэлхийд нэр хүндтэй БНХАУ-ын Bank of China, Industrial and Commercial Bank of China, China Construction Bank, ОХУ-ын Россельхозбанк, Братский АНКБ зэрэг дэлхийн томоохон банкуудтай корреспондент харилцаатай ажиллаж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.


Аудит

Чингис Хаан Банк нь Монгол Улсын хууль болон Монголбанкны дүрэм журмуудыг чанд мөрдөж, санхүүгийн тайлангаа Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын дагуу ”Улаанбаатар Аудит ХХК”-аар хөндлөнгийн аудит хийлгэж байна.


Бидний зорилт

Бид цаашид харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг хангасан, дэвшилтэт технологид суурилсан банкны үйлчилгээг шинээр нэвтрүүлж, байгальд ээлтэй бизнесийг дэмжин, үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банкны стандартад хүрч ажиллахыг зорьж байна.