Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Гадаад төлбөр тооцоо

Та гадаадруу гүйлгээ хийх, мөнгөн хөрөнгө болон түүний урсгалыг үр ашигтай удирдах шаардлагатай бол Чингис Хаан Банкинд хандаарай. Манай банк дэлхийн хамгийн том санхүүгийн нэгдсэн сүлжээ болох SWIFT /Society for Worldwide Interbank Financial Telecommunication/ сүлжээгээр  олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай стандартчилсан, өндөр нууцлалтай, найдвартай  санхүүгийн мэдээлэлүүдийг онлайнаар солилцож олон улсын нэр хүнд бүхий банкуудад байрших өөрийн дансуудаар дамжуулан таны гадаад төлбөр тооцоо, гуйвуулга, шилжүүлгийг хүссэн газарт тань хамгийн түргэн шуурхай, найдвартай дамжуулахад бэлэн байна. Бид таны мөнгийг ажлын 1-2 хоногт хүргэх болно.

Таны гадаад төлбөр тооцоог доорх үндсэн валютаар хийж өгөх боломжтой. Үүнд: USD, EUR, RUB, CNY.

Мөн дараах валютуудыг төгрөг, ам.долларын эсрэг хөрвүүлж гадаад гуйвуулга хийнэ. Үүнд: AED, AUD, BGN, BHD, CAD, CZK, DKK, ETB, HKD, HRK, HUF, ILS, INR, ISK, JOD, KES, KRW, KWD, LKR, LTL, LVL, MAD, MUR, MWK, MXN, NOK, NZD, OMR, PLN, QAR, RON, RSD, SAR, SEK, SGD, THB, TND, TRY, ZAR.                                                                                       

Та гадаад гуйвуулга хийхдээ хүлээн авагчийнхаа хаягийг гүйцэд, үнэн зөв, гаргацтай бөглөөрэй. Учир нь алдаатай бөглөснөөс болж Та нэмэлт хураамж төлөх буюу төлбөр тань буцаагдах болно.