Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Эскроу данс

Иргэд, хуулийн этгээдүүдийн хоорондын бизнесийн болон бусад харилцааны төлбөр тооцооноос үүсч болзошгүй эрсдлээс хамгаалах, талуудын харилцан итгэлцлийг банк баталгаажуулах зорилгоор төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагчтай гэрээ байгуулж мөнгөн хөрөнгийг байршуулан харилцагч талуудын хооронд хийгдсэн гэрээний үүрэг биелэгдсэний дараа төлбөр гүйцэтгэхийг эскроу дансны үйлчилгээ  гэнэ.

Та эксроу данс нээлгэснээр үл хөдлөх хөрөнгө, үнэ бүхий зүйлсийг худалдах, худалдан авах гэх мэт харилцаанд танд учирч болох бүхий л эрсдлээс хамгаалах болно.

Энгийн нөхцөлтэй эскроу

Харилцагч талуудын хамтран гаргасан төлбөр гүйцэтгэх хүсэлтийг үндэслэн банк төлбөрийг шилжүүлэх нөхцлийг хэлнэ.

Тусгай нөхцөлтэй эскроу

Харилцагч талуудын хүсэлтээр банк тэдгээрийн хооронд хийсэн бизнесийн үндсэн гэрээний зарим нөхцлийн биелэлтийг шалгасны үндсэн дээр төлбөр гүйцэтгэх хүсэлтийг үндэслэн төлбөрийг шилжүүлэх нөхцлийг хэлнэ.