Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Урьдчилгаа төлбөрийн баталгаа

Үйлчилгээний талаар

Урьдчилгаа төлбөрийн баталгаа

Үүрэг гүйцэтгүүлэгч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж Үүрэг гүйцэтгэгчээс Үүрэг гүйцэтгүүлэгчид ирүүлсэн банкны баталгааг хэлнэ.

Төлбөрийн баталгаа

Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан аливаа төлбөрийн баталгааг хэлнэ.

Үйлчилгээний төрөл Эх үүсвэртэй Эх үүсвэргүй
Баталгаа гаргах 1,000,000₮ буюу 1,000$ хүртэлх дүнд 10,000₮, 10$, түүнээс дээш дүнд 30,000₮, 30$ 150,000₮, 150$
Баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулах 20,000₮, 20$ 100,000₮, 100$
Баталгаа цуцлах шимтгэлгүй шимтгэлгүй
Баталгааны эрсдэлийн шимтгэл   Жилийн хүү, ЗХ энэхүү хязгаарт багтаан шийдвэрлэнэ. 2%-5%

Тавигдах шаардлага

  • Үүрэг гүйцэтгүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс баталгаа гаргуулах шаардлага тавьсан бөгөөд шаардлага болон хүлээсэн үүрэг нь албан ёсны баримтаар баталгаажсан байх;
  • Тус банкинд харилцах, хадгаламжийн данстай байх;
  • Үйл ажиллагааны орлого нь гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь биелүүлэх төлбөрийн чадвартай байх;
  • Харилцах дансандаа мөнгөн хөрөнгөтэй, шаардлагатай тохиолдолд түргэн борлогдох барьцааны зүйл барьцаалах боломжтой байх;

Бүрдүүлэх бичиг баримт

  • Баталгаа гаргуулах тухай албан тоот;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (эх хувийн хамт авчирч баталгаажуулах);
  • Хуулийн этгээдийн дүрэм (эх хувийн хамт авчирч баталгаажуулах);
  • Иргэн болон хуулийн этгээдийн удирдлагын иргэний үнэмлэхийн хуулбар (эх хувийн хамт авчирч баталгаажуулах);
  • Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр;
  • Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар
  • Урьдчилгаа төлбөрийн баталгааны маягт