Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Гүйцэтгэлийн баталгаа

Үйлчилгээний талаар

Гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгааг хэлнэ.

Үйлчилгээний төрөл Эх үүсвэртэй Эх үүсвэргүй
Баталгаа гаргах 1,000,000₮ болон 1,000$ хүртэлх дүнд 10,000₮, 10$, түүнээс дээш дүнд 30,000₮, 30$ 150,000₮, 150$
Баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулах 20,000₮, 20$ 100,000₮, 100$
Баталгаа цуцлах шимтгэлгүй шимтгэлгүй
Баталгааны эрсдэлийн шимтгэл   Жилийн хүү, ЗХ энэхүү хязгаарт багтаан шийдвэрлэнэ. 2%-5%

Тавигдах шаардлага

  • Үүрэг гүйцэтгүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс баталгаа гаргуулах шаардлага тавьсан бөгөөд шаардлага болон хүлээсэн үүрэг нь албан ёсны баримтаар баталгаажсан байх;
  • Үйл ажиллагааны орлого нь гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь биелүүлэх төлбөрийн чадвартай байх;
  • Тус банкинд харилцах, хадгаламжийн данстай байх;
  • Харилцах дансандаа мөнгөн хөрөнгөтэй, шаардлагатай тохиолдолд түргэн борлогдох барьцааны зүйл барьцаалах боломжтой байх;

Бүрдүүлэх бичиг баримт

  • Баталгаа гаргуулах тухай албан тоот;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (эх хувийн хамт авчирч баталгаажуулах);
  • Хуулийн этгээдийн дүрэм (эх хувийн хамт авчирч баталгаажуулах);
  • Иргэн болон хуулийн этгээдийн удирдлагын иргэний үнэмлэхийн хуулбар (эх хувийн хамт авчирч баталгаажуулах);
  • Бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээний төсөл (гэрээг талууд гарын үсэг зурж баталгаажуулсны дараагаар нөхөж авах);
  • Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр;
  • Гэрээ байгуулах эрх олгосон талаарх албан тоот
  • Гүйцэтгэлийн баталгааны маягт