Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Баярс Констракшн ХХК

Баярс Констракшн ХХК-ийн хэрэгжүүлсэн Перлитийн үйлдвэрийн төсөл нь Монгол улсад анх удаа хэрэгжиж буй төсөл юм. Төслийг Чингис Хаан Банк 2004 оноос эхлэн санхүүжүүлж байгаа бөгөөд одоогоор 100 гаруй ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Баярс Констракшн ХХК-ийн хэрэгжүүлсэн Перлитийн үйлдвэрийн төсөл нь Монгол улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг олон салбарт нэн шаардлагатай материалыг үйлдвэрлэн бий болгож, хэрэглэгчдэд олон талын ашиг тус, эдийн засгийн хэмнэлт, үр өгөөжийг өгч чадснаараа өндөр ач холбогдолтой юм. Перлитийн үйлдвэрлэл нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй бөгөөд перлитэн бүтээгдэхүүн нь эдийн засгийн олон салбарын үйл ажиллагаанд ашиглагддаг онцлог давуу талтай.

Баярс Констракшн ХХК нь уг төслийг хэрэгжүүлэхдээ ОХУ, Австрали, Герман, Украйн зэрэг улсуудтай хамтран ажилладаг. Эдгээр улсуудаас тоног төхөөрөмжөө татан авдаг бөгөөд мөн тэдгээр  орнуудын мэргэжилтнүүдийг  ажиллуулж байна.

“Баярс Констракшн” ХХК нь перлитэн бүтээгдэхүүнээрээ олон улсын зах зээлд өрсөлдөх үүд хаалгаа нэгэнт нээж чадсан тул ойрын ирээдүйд тус компанийн перлитэн бүтээгдэхүүн нь Монгол улсыг дэлхийн нийтэд таниулах брэндийн нэг болох бүрэн боломжтой.