Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Гадаадаас мөнгө гуйвуулж авах

Та дэлхийн аль ч өнцөг булангаас USD, RUBCNY-г манай корреспондент банкуудаар дамжуулан хүлээж авах боломжтой.

Мөнгө хүлээж авахын тулд манай корреспондент банкны хаягийг төлбөр гуйвуулагчдаа явуулах шаардлагатай тул харгалзах валют дээр дарж хэвлэж авна уу.

Та заавал данстай байх шаардлагагүй бөгөөд өөрийн иргэний үнэмлэх, регистрийн дугаарын дагуу хүлээж авч болно. Үүний тулд та хүлээн авагчийн мэдээллийг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу:

  • Beneficiary’s Name мөрөнд төлбөр хүлээн авах дансны нэрийг /овог нэр, байгууллагын нэр/ латин үсгээр, төлбөр хүлээн авагч нь данс эзэмшдэггүй бол мөн хүлээн авагчийн овог, нэрийг латин үсгээр бичнэ.
  • Account Number мөрөнд төлбөр хүлээн авагчийн манай банкин дахь харилцах дансны дугаар,  дансгүй бол иргэний үнэмлэх, пасспорт буюу регистрийн дугаарыг /ID No.UB1234567, No.MN12345678 гэх мэт/ бичнэ үү

ХҮҮ ШИМТГЭЛИЙН НӨХЦӨЛ

Гадаадаас мөнгө шилжүүлж авахад

шимтгэлгүй

Гадаадаас ирсэн нэр данс буруу гуйвуулгыг буцаахад:

  • Ам.доллар

$15.0

  • Бусад валют

$15-тай тэнцэх валют /тухайн өдрийн албан ханшаар/

 

Гаднаас банк андуурч орж ирсэн гуйвуулгыг хүлээн авагчид бэлнээр олгох буюу арилжааны банк хооронд дансанд нь шилжүүлэхэд: (бэлнээр олгох тохиолдолд бэлэн валютын шимтгэлийг нэмж авна)

$15.00

Гадаад гуйвуулгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

Чингис Хаан Банк
Утас:  11-318367
Вэб: www.ckbank.mn

Э-шуудан: bank@ckbank.mn