Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Гадаад улс руу гуйвуулга хийх

Та гадаад гуйвуулга хийхийн тулд:

  • Та гадаад гуйвуулгын маягт бөглөхдөө төлбөр шилжүүлэгч болон хүлээн авагчийн бүтэн нэр, албан ёсны хаяг  /хувь хүн бол овог, нэр, утас, оршин суугаа хаяг/-ийг тодорхой бичих зайлшгүй шаардлагатайг анхаарна уу.  Дэлхийн хэмжээнд Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг хууль, тогтоомжиийн дагуу эдгээр мэдээллийг шаарддаг болно.
  • Европын холбооны улсууд руу EUR шилжүүлж байгаа тохиолдолд хүлээн авагчийн IBAN (International bank account number) дугаарыг бичих шаардлагатай.

Рублийн гуйвуулга:

Та манай банкаар рублийн гуйвуулга хийснээр нэмэлт шимтгэл төлөлгүйгээр хүлээн авагчид шилжүүлсэн дүнг бүтнээр хүргэх болно.

Рубль шилжүүлэхэд анхаарах зүйлс:

  1. БИК код – Хүлээн авагч банкны код (9 оронтой);
  2. Хүлээн авагчийн дансны дугаар (20 оронтой);
  3. INN дугаар – Татвар төлөгчийн дугаар;
  4. {VO} код буюу төлбөрийн зориулалтыг гүйлгээний төрлөөр ангилсан 5 оронтой код

Хятадын юанийн гуйвуулга:

Чингис Хаан Банк нь Хятадын томоохон банкуудтай корреспондент харилцаатай бөгөөд Таны гүйлгээг хамгийн түргэн шуурхай, найдвартай хийж гүйцэтгэх болно.

Юань шилжүүлэхэд анхаарах зүйлс:

  1. Хүлээн авагчийн банк, салбарын хаяг, хүлээн авагчийн нэрийн хятад ханзыг хавсаргах.
  2. Хүлээн авагч нь хувь хүн бол 18 оронтой пасспортын дугаар/ID болон утасны дугаар, байгууллага бол утасны дугаарыг бичнэ үү

Түүнчлэн та манай интернэт банкны үйлчилгээг ашиглан гадаад гуйвуулгаа цаг заваа хэмнэн богино хугацаанд илгээх боломжтой.

Тавигдах шаардлага:

  • Гуйвуулагчаас өгсөн буруу ташаа мэдээллээс гарч болох хохирлыг банк хариуцахгүй;
  • Харилцагч нь гадаад гуйвуулгын төлбөрийн даалгавар дээрх шаардлагатай бүх мэдээллийг бөглөх бөгөөд том үсгээр тод, гаргацтай, дармалдаж бичнэ.

Гадаад гуйвуулгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

Чингис Хаан Банк
Утас: 11-317178, 11-318367
Вэб: www.ckbank.mn

Э-шуудан: bank@ckbank.mn