Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Төслийн зээл

Төслийн зээл

1. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг дэмжих” зорилгоор 2011 оны 11-р сараас эхлэн нийтдээ 13.6 тэрбум төгрөгийн зээлийг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгосон.

2. Хөдөлмөрийн яамны “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд ЖДҮ дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 5-р сараас эхлэн Чингис Хаан банк нийт 5.0 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуй нэгж байгууллагуудад олгоод байна. Үүнд:

- Ургамлын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төсөл

- Агаарын ачаа тээврийн төсөл

- Усны эрэл хайгуул, бэлчээрийг усжуулах үйлдвэрийг өргөтгөх төсөл

- Мах, сүү боловсруулах үйлдвэрийн төсөл

- Хөнгөн бетон үйлдвэрийн төсөл

- Бетон блокны үйлдвэрийн төсөл

3. Монгол Улсын Засгийн газар, ҮХААЯамны ЖДҮ хөгжүүлэх сангийн “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны 12- р сараас эхлэн 3.15 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Үүнд:

- Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх төсөл

- Хайрцаг сав баглаа боодлын үйлдвэрлэлийн төсөл

- Хуурай сүүний үйлдвэрлэлийн төсөл

-Хиам махан бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл

4. Монгол Улсын Засгийн газрын дэд хөтөлбөр  “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4.7 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.Үүнд:

- Махны чиглэлийн үхрийн фермерийг байгуулах төсөл

- Импортын шатахууны үнийг тогтворжуулах төсөл

- Орчин үеийн өндөр технологи бүхий “Төмс хүнсний ногоо хадгалах агуулах”-ын төсөл  

5. Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хамтарсан “ Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 6-р сараас эхлэн 15 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнд:

- Орчин үеийн шинэлэг зохион байгуулалттай, тав тухтай, чанартай орон сууцны төслүүд

6. Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хамтарсан “Барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах ” дэд хөтөлбөрийн хүрээнд 4 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнд:

- Метал болон PVC цонх, хаалганы үйлдвэрийн төсөл

- Дайрга бутлах үйлдвэрийн төсөл